Таны утас и-сим дэмжих эсэхийг шалгах заавар iOS систем (iPhone, iPad) Android системтэй төхөөрөмжүүд (Samsung буюу Android төхөөрөмжүүд)
И-сим QR код суулгах заавар iPhone, iPad Samsung буюу Android

И-сим QR код суулгах заавар

Анхаарах зүйлс

  • eSIM-г та WiFi бүхий орчинд уншуулахыг анхаарна уу. Та аялал эхлэхээс өмнө QR code-oo Монголд уншуулж СИМ-ээ суулгаж бэлдэх боломжтой.
  • Тухайн аялах улсдаа очоод шинэ суулгасан СИМ-ээс интернет авах болон Data Roaming гэсэн тохиргоог (ON болгож) асааснаар интернет ажиллаж эхлэнэ.
  • Гар утас хамгийн ихдээ 2 SIM ажилдаг тул бусад SIM-ээ түр авах эсвэл унтраах. Жич: Суулгасны дараа өөрийн нэг SIM-ээ буцааж асааж болно.
  • eSIM-г зөвхөн тухайн нэг төхөөрөмжинд л суулгах боломжтой бөгөөд дахин өөр утсанд суухгүй.
  • Гадаадад очоод тодруулах зүйл гарах магадлалтай байдаг тул манай хэрэглэгчийн зөвлөх 18004444, 75154444 дугаарт залган тусламж аваарай.

iPhone, iPad

Та доорхи зааврийн дагуу eSIM суулгах бөгөөд суулгасан eSIM-нийхээ Data болон Data Roaming-г нээсний дараа интернэт идэвхижинэ. /таны бусад СИМ хамаагүй/ Аялалын дата SIM-ний QR уншуулахаас өмнө бусад SIM картуудаа түр OFF болгох нь таныг тохиргоо хийхэд илүү хялбар байх болно.
1. QR Код уншуулах. /eSIM суулгахад интернет орчин шаардлагатай байдгийг анхаарна уу/

Settings > Cellular > Add eSIM утасны камераар QR уншуулах. /iOS 17-с өмнөх хувилбарууд зөвхөн камер ашиглаж QR уншдаг/

/Зарим тохиолдолд eSim Cannot Be Added гэж гарч ирэх бөгөөд ингэсэн тохиолдолд утсаа унтрааж асааж дахин оролдоно уу. Хэрэв дээрхи үйлдлийг хийсэн ч дахин тус алдаа гарвал eSim таны утсанд аль хэдийн суусан байх магадлалтай тул та утасныхаа SIM-ний жагсаалтыг шалгана уу/

2. Дата роуминг асаах:

Settings > Cellular Манай SIM-г сонгож Data roaming ON болгох

3. Нэгээс олон SIM-тэй бол манай SIM-г ашиглаж дата авахаар тохируулах:

Settings > Cellular > Cellular data Манай SIM-ийг сонгох.

4. Нэмэлт тохиргоо /Манай ажилтан зөвлөөгүй бол хийж болохгүй/

Settings > Cellular > Манай SIM-г сонгож Network selection Auto горимыг унтрааж Ажилтны зөвлөсөн операторыг сонгох.

Та доорхи зааврийн дагуу eSIM суулгах бөгөөд суулгасан eSIM-нийхээ Data болон Data roaming-г нээсний (ON болгох) дараа интернэт үйлчилгээ идэвхижинэ.

5. Дата хэрэглээ: Хэрэглэгч өөрийн гар утаснаас дата хэрэглээгээ хянах боломжтой.

Settings > Cellular > Current Period Roaming таны хэрэглээ харагдана.

QR esim суулгах заавар зургаар:

Доорх тохиргооноос бусад тохиргоо нь автоматаар хийгдэнэ. Хэрэв автоматаар хийгдэхгүй бол Access Point Names > "internet" болгох мөн Network Operator дотроос тухайн улсын операторыг сонгоно.

Жишээлбэл: Хятад - China Mobile, China Unicom, Япон - NTT Docomo, Солонгос - SKT, Турк - TurkCell

Асуулт, хариулт

Та 18004444 шууд утасруу залгаж цуцлуулах хүсэлтээ өгснөөр таны захиалгыг цуцлах боломжтой эсэхийг шалгаад хариу мэдэгдэх болно. Буцаалтын шимтгэл 5% ба ажлын 3-5 хоногийн дотор таны дансруу илгээнэ.

Та 18004444 шууд утасруу залгаж цуцлуулах хүсэлтээ өгснөөр таны захиалгыг цуцлах боломжтой эсэхийг шалгаад хариу мэдэгдэх болно. Буцаалтын шимтгэл 5% ба ажлын 3-5 хоногийн дотор таны дансруу илгээнэ.

Гүйлгээний утгыг буруу бичиж шилжүүлэг хийсэн тохиолдолд таны захиалга баталгаажихгүй ба та манай 18004444 шууд утасруу холбогдон захиалгаа баталгаажуулаарай.

Тухайн захиалга баталгаажсан тохиолдолд үйлчлүүлэгчийн мэдээллийг дахин засварлах боломжгүй тул та мэдээллээ шалган үнэн зөв бөглөнө үү.

Боломжгүй. Төлбөрийг бүрэн гүйцэт төлсөн үед захиалга баталгаажихыг анхаарна уу.

Захиалга цуцлагдана. Та 18004444 шууд утасруу холбогдоно уу.

Манайх зочид буудал захиалгын үйлчилгээндээ и-баримт өгдөггүй тул та байгууллагаар захиалга хийх тохиолдолд 0 дүнгээр баримт бичүүлэн авах боломжтой.

Та төлбөрөө төлж захиалгаа баталгаажуулснаар таньд баталгаажилтын мэйл очих болно. Тухайн мэйл дээр захиалгын хуудсыг pdf байдлаар хавсаргасан байна. /Англи, Монгол хэл дээр/

Үндсэн цэс