И-сим QR код суулгах заавар iPhone, iPad
И-сим QR код суулгах заавар
Анхаарах зүйлс
- eSIM-г та WiFi бүхий орчинд уншуулахыг анхаарна уу. Та аялал эхлэхээс өмнө QR code-oo Монголд уншуулж СИМ-ээ суулгаж бэлдэх боломжтой.
- Тухайн аялах улсдаа очоод шинэ суулгасан СИМ-ээс интернет авах болон Data Roaming гэсэн тохиргоог (ON болгож) асааснаар интернет ажиллаж эхлэнэ.
- Гар утас хамгийн ихдээ 2 SIM ажилдаг тул бусад SIM-ээ түр авах эсвэл унтраах. Жич: Суулгасны дараа өөрийн нэг SIM-ээ буцааж асааж болно.
- eSIM-г зөвхөн тухайн нэг төхөөрөмжинд л суулгах боломжтой бөгөөд дахин өөр утсанд суухгүй.
- Гадаадад очоод тодруулах зүйл гарах магадлалтай байдаг тул манай хэрэглэгчийн зөвлөх 18004444, 75154444 дугаарт залган тусламж аваарай.
Samsung буюу Android
Settings > Connections > Sim card manager > Add eSIM /mobile plan/ гэж ороод утасны камераар QR уншуулах. Эсвэл утсандаа хадгалсан QR кодыг Gallery товчыг дарж уншуулах боломжтой.
Settings > Connections > Mobile network > Data roaming
Settings > Connections > SIM card manager > Preferred SIM card талбараас манай симийг сонгох
Settings > Connections > Mobile networks > Network operators > Авто горимыг унтрааж Ажилтны зөвлөсөн операторыг сонгосны дараа Airplane mode асааж унраагаад сүлжээ хайж дуустал түр хүлээнэ үү.
Доорх тохиргооноос бусад тохиргоо нь автоматаар хийгдэнэ. Хэрэв автоматаар хийгдэхгүй бол Access Point Names > "internet" болгох мөн Network Operator дотроос тухайн улсын операторыг сонгоно.
Жишээлбэл: Хятад - China Mobile, China Unicom, Япон - NTT Docomo, Солонгос - SKT, Турк - TurkCell
Асуулт, хариулт
Та 18004444 шууд утасруу залгаж цуцлуулах хүсэлтээ өгснөөр таны захиалгыг цуцлах боломжтой эсэхийг шалгаад хариу мэдэгдэх болно. Буцаалтын шимтгэл 5% ба ажлын 3-5 хоногийн дотор таны дансруу илгээнэ.
Та 18004444 шууд утасруу залгаж цуцлуулах хүсэлтээ өгснөөр таны захиалгыг цуцлах боломжтой эсэхийг шалгаад хариу мэдэгдэх болно. Буцаалтын шимтгэл 5% ба ажлын 3-5 хоногийн дотор таны дансруу илгээнэ.
Гүйлгээний утгыг буруу бичиж шилжүүлэг хийсэн тохиолдолд таны захиалга баталгаажихгүй ба та манай 18004444 шууд утасруу холбогдон захиалгаа баталгаажуулаарай.
Тухайн захиалга баталгаажсан тохиолдолд үйлчлүүлэгчийн мэдээллийг дахин засварлах боломжгүй тул та мэдээллээ шалган үнэн зөв бөглөнө үү.
Боломжгүй. Төлбөрийг бүрэн гүйцэт төлсөн үед захиалга баталгаажихыг анхаарна уу.
Захиалга цуцлагдана. Та 18004444 шууд утасруу холбогдоно уу.
Манайх зочид буудал захиалгын үйлчилгээндээ и-баримт өгдөггүй тул та байгууллагаар захиалга хийх тохиолдолд 0 дүнгээр баримт бичүүлэн авах боломжтой.
Та төлбөрөө төлж захиалгаа баталгаажуулснаар таньд баталгаажилтын мэйл очих болно. Тухайн мэйл дээр захиалгын хуудсыг pdf байдлаар хавсаргасан байна. /Англи, Монгол хэл дээр/