И-сим QR код суулгах заавар iPhone, iPad
Таны утас и-сим дэмжих эсэхийг шалгах заавар
iOS систем (iPhone, iPad)
iPhone Settings > Cellular цэсээр ороход Add eSIM (эсвэл Add cellular plan) гэсэн сонголт байвал eSIM дэмжинэ гэсэн үг. iPhone XS, iPhone XS Max, iPhone XR болон түүнээс хойших ихэнх загварууд дэмждэг.
iPhone утсанд дуудлага хийх хэсэгт *#06# оруулах, EID***** гэсэн дугаар байвал eSIM дэмжинэ гэсэн үг.
Android системтэй төхөөрөмжүүд (Samsung буюу Android төхөөрөмжүүд)
Settings > Connections-SIM card manager гэсэн цэсэнд Add mobile plan гэсэн цэс идэвхитэй байвал дэмжинэ. S20, 21, 22, Note 20 Fold, Flip-ийн сүүлийн загваруудаас зарим нь дэмждэг. Ихэнх нь дэмждэггүй тул сайн шалгана уу
Гар утасны дуудлага хийх хэсэгт *#06# оруулах. EID***** гарч ирвэл таны утас дэмжинэ гэсэн үг.
И-сим QR код суулгах заавар
Анхаарах зүйлс
- eSIM-г та WiFi бүхий орчинд уншуулахыг анхаарна уу. Та аялал эхлэхээс өмнө QR code-oo Монголд уншуулж СИМ-ээ суулгаж бэлдэх боломжтой.
- Тухайн аялах улсдаа очоод шинэ суулгасан СИМ-ээс интернет авах болон Data Roaming гэсэн тохиргоог (ON болгож) асааснаар интернет ажиллаж эхлэнэ.
- Гар утас хамгийн ихдээ 2 SIM ажилдаг тул бусад SIM-ээ түр авах эсвэл унтраах. Жич: Суулгасны дараа өөрийн нэг SIM-ээ буцааж асааж болно.
- eSIM-г зөвхөн тухайн нэг төхөөрөмжинд л суулгах боломжтой бөгөөд дахин өөр утсанд суухгүй.
- Гадаадад очоод тодруулах зүйл гарах магадлалтай байдаг тул манай хэрэглэгчийн зөвлөх 18004444, 75154444 дугаарт залган тусламж аваарай.
iPhone, iPad
Settings > Cellular > Add eSIM утасны камераар QR уншуулах. /iOS 17-с өмнөх хувилбарууд зөвхөн камер ашиглаж QR уншдаг/
/Зарим тохиолдолд eSim Cannot Be Added гэж гарч ирэх бөгөөд ингэсэн тохиолдолд утсаа унтрааж асааж дахин оролдоно уу. Хэрэв дээрхи үйлдлийг хийсэн ч дахин тус алдаа гарвал eSim таны утсанд аль хэдийн суусан байх магадлалтай тул та утасныхаа SIM-ний жагсаалтыг шалгана уу/
Settings > Cellular Манай SIM-г сонгож Data roaming ON болгох
Settings > Cellular > Cellular data Манай SIM-ийг сонгох.
Settings > Cellular > Манай SIM-г сонгож Network selection Auto горимыг унтрааж Ажилтны зөвлөсөн операторыг сонгох.
Та доорхи зааврийн дагуу eSIM суулгах бөгөөд суулгасан eSIM-нийхээ Data болон Data roaming-г нээсний (ON болгох) дараа интернэт үйлчилгээ идэвхижинэ.
Settings > Cellular > Current Period Roaming таны хэрэглээ харагдана.
Доорх тохиргооноос бусад тохиргоо нь автоматаар хийгдэнэ. Хэрэв автоматаар хийгдэхгүй бол Access Point Names > "internet" болгох мөн Network Operator дотроос тухайн улсын операторыг сонгоно.
Жишээлбэл: Хятад - China Mobile, China Unicom, Япон - NTT Docomo, Солонгос - SKT, Турк - TurkCell
Samsung буюу Android
Settings > Connections > Sim card manager > Add eSIM /mobile plan/ гэж ороод утасны камераар QR уншуулах. Эсвэл утсандаа хадгалсан QR кодыг Gallery товчыг дарж уншуулах боломжтой.
Settings > Connections > Mobile network > Data roaming
Settings > Connections > SIM card manager > Preferred SIM card талбараас манай симийг сонгох
Settings > Connections > Mobile networks > Network operators > Авто горимыг унтрааж Ажилтны зөвлөсөн операторыг сонгосны дараа Airplane mode асааж унраагаад сүлжээ хайж дуустал түр хүлээнэ үү.
Доорх тохиргооноос бусад тохиргоо нь автоматаар хийгдэнэ. Хэрэв автоматаар хийгдэхгүй бол Access Point Names > "internet" болгох мөн Network Operator дотроос тухайн улсын операторыг сонгоно.
Жишээлбэл: Хятад - China Mobile, China Unicom, Япон - NTT Docomo, Солонгос - SKT, Турк - TurkCell
Асуулт, хариулт
Та 18004444 шууд утасруу залгаж цуцлуулах хүсэлтээ өгснөөр таны захиалгыг цуцлах боломжтой эсэхийг шалгаад хариу мэдэгдэх болно. Буцаалтын шимтгэл 5% ба ажлын 3-5 хоногийн дотор таны дансруу илгээнэ.
Та 18004444 шууд утасруу залгаж цуцлуулах хүсэлтээ өгснөөр таны захиалгыг цуцлах боломжтой эсэхийг шалгаад хариу мэдэгдэх болно. Буцаалтын шимтгэл 5% ба ажлын 3-5 хоногийн дотор таны дансруу илгээнэ.
Гүйлгээний утгыг буруу бичиж шилжүүлэг хийсэн тохиолдолд таны захиалга баталгаажихгүй ба та манай 18004444 шууд утасруу холбогдон захиалгаа баталгаажуулаарай.
Тухайн захиалга баталгаажсан тохиолдолд үйлчлүүлэгчийн мэдээллийг дахин засварлах боломжгүй тул та мэдээллээ шалган үнэн зөв бөглөнө үү.
Боломжгүй. Төлбөрийг бүрэн гүйцэт төлсөн үед захиалга баталгаажихыг анхаарна уу.
Захиалга цуцлагдана. Та 18004444 шууд утасруу холбогдоно уу.
Манайх зочид буудал захиалгын үйлчилгээндээ и-баримт өгдөггүй тул та байгууллагаар захиалга хийх тохиолдолд 0 дүнгээр баримт бичүүлэн авах боломжтой.
Та төлбөрөө төлж захиалгаа баталгаажуулснаар таньд баталгаажилтын мэйл очих болно. Тухайн мэйл дээр захиалгын хуудсыг pdf байдлаар хавсаргасан байна. /Англи, Монгол хэл дээр/