Товч танилцуулга
Сингапурын эдийн засагт томоохон байр суурь эзэлдэг салбар нь аялал жуулчлалын салбар бөгөөд 2018 онд олон улсын 18.5 сая жуулчин татсан нь Сингапурын нийт хүн амаас гурав дахин их байв. Олон зуун жилийн түүхтэй сүм хийдүүд, хөл хөдөлгөөн ихтэй худалдааны төвүүд болон ногоон байгууламж зэрэг нь тус газарт очсон аялагч нарын анхаарлыг ихээхэн татдаг байна. Малайз улс нь олон соёлт орон бөгөөд Малакка хотод очсоор та орчин үеийн болон эртний архитектурын гайхамшгийг хосолсон барилга байгууламж бүтээн байгуулалтыг нэгэн зэрэг харах боломжтой юм.
Хөтөлбөр
Орой 21:00 цагт Чингис Хаан ОУ-ын нисэх буудалд цуглан бүртгэлээ хийлгэнэ.
УБ – СИНГАПУР нислэг 01.20АМ цагт нисэж, өглөөний 10:10AM цагт Сингапур улсын Чанги нисэх буудалд газардана. Бичиг баримтаа шалгуулж хил гааль нэвтэрсний дараа орон нутгийн хөтөч болон аяллын жолооч угтан авах ба өдрийн хоолоо иднэ. Өдрийн хоолны дараа Малайз улсын Малака хот руу хүрнэ. Оройн хоолоо идээд зочид буудлаа хүлээн авч амарна.
Буудал: Noble hotel 4****
Хоол: Өдрийн хоол, Оройн хоол

Малакка (Малай: Мелакка) бол Малайзын хамгийн алдартай мужуудын нэг юм. Анх хөл хөдөлгөөн ихтэй худалдааны зам байсан бол тэр цагаас хойш тус улсын түүх, соёлын хамгийн баялаг газруудын нэг болжээ. Энэ өдөр Малакка дахь Сонирхолтой газрууд болох Германы талбай, Христын сүм, Мелака голоор круйзаар аялах, Жонкер стрийт буюу хятад хорооллоор зочилж, Shore Sky Towe-т шоппинг хийж чөлөөт цагаа өнгөрүүлнэ.
Буудал: Noble hotel 4****
Хоол: Өглөөний цай, Өдрийн хоол, Оройн хоол
Жохор нь 16-р зууны эхээр байгуулагдсан бөгөөд бүс нутагтаа далайн чухал гүрэн гэдгээ баталжээ. Жохор дахь сонирхолтой газруудаар энэ өдөр аялах ба үүнд Istana Bukit Serene гайхамшигт архитектур, Arulmigu Sri Rajakaliamman - Шилэн сүм, Putuo Village – Нутгийн соёл, амьдралын хэв маягтай сэтгэл татам уламжлалт тосгон болох Путуо -р зочилно.
Буудал: Ramada hotel 4****
Хоол: Өглөөний цай, Өдрийн хоол, Оройн хоол
Өглөөний цайны дараагаар Азийн бар Сингапур-руу буцна. Сингапурын нэрийн хуудас болсон Мерлион Парктай танилцангаа орчин цагийн архитекторын гайхамшгийг харуулсан Марина Бэй - н өмнө дурсгалын зураг татуулна. Эргийн цэцэрлэгт хүрээлэн (Gardens by the bay) буюу Азийн хамгийн сүүлийн технологийг ашиглан байгуулсан ботаник цэцэрлэгт хүрээлэн болох хүний гараар бүтээгдсэн Flower dome, Kampong Glam - Муслим дүүрэг, Чайна Таун (China Town), Бяцхан Индиа гудамжнуудаар аялах хөтөлбөртэй.
Буудал: Ramada hotel 4****
Хоол: Өглөөний цай, Өдрийн хоол, Оройн хоол
Өглөөний цайны дараа Зүүн Өмнөд Азийн анхны Холливудын киноны парк болох Universal Studios Singapore-р зочлоно. Энэхүү парк нь гэр бүл болон сэтгэл хөдөлгөм сонирхогчдод зориулсан үзвэр үйлчилгээ, зугаалга, зугаа цэнгэлийн олон сонголттой. Долоон өвөрмөц дизайнтай бүсүүд байдаг бөгөөд тус бүр нь кино ертөнцийн дүр төрхийг харуулсан сэдэвтэй. Холливудын бүсээс та Холливудын алдарт Алдрын гудамжийг олох болно. Таныг Нью Йорк руу аялах үед ландшафт нь метроны орцны загвар зэрэг хотын гайхалтай өнгө төрх болж хувирдаг. Бүтэн өдрийг энэхүү паркт хөгжилдөн өнгөрөөх боломжтой. Хэрвээ Далайн эргээр амрахыг хүсвэл Сентоза далайн эрэгт амрах боломжтой
Буудал: Ramada hotel 4****
Хоол: Өглөөний цай, Өдрийн хоол, Оройн хоол
Өглөөний цайны дараа буудлаа хүлээлгэн өгөөд нисэх онгоцны буудал явж Сингапураас 11:10AM цагт Улаанбаатарын чиглэлд нисч, 20:25PM аяллаа баяртайгаар өндөрлөнө.
Буудал: Ramada hotel 4****
Хоол: Өглөөний цай, Өдрийн хоол, Оройн хоол
Үнэд багтсан зүйлс
- УБ- Сингапур -УБ 2талын шууд нислэг
- 5 шөнө зочид буудалд байрлах зардал / нэг өрөөнд 2 хүн орох үнэ
- Аяллын хөтөлбөрт багтсан хоол
- Аяллын хөтөлбөрт багтсан үзвэр үйлчилгээний тасалбар
- Тосох, үдэх Автобусны үйлчилгээ
- Монгол хэлтэй хөтөч, тайлбарлагч
- Гадаадад аялах зорчигчийн иж бүрэн даатгал
Үнэд багтаагүй зүйлс
- Хувийн хэрэглээний зардлууд
- Үзвэр үйлчилгээний зардал
- Нэмэлт үзвэрүүдийн төлбөр
- Аяллын үнэд багтсан зүйлсээс бусад зардал
- Хөтөчийн гарын мөнгө
Сингапур & Малайз аялал /Шууд нислэгтэй/
Франц - Парис хотын аялал
Та доорх формыг бөглөн өөрийн аяллыг төлөвлөн, үнийн санал гаргуулан аваарай.Асуулт, хариулт
Та 18004444 шууд утасруу залгаж цуцлуулах хүсэлтээ өгснөөр таны захиалгыг цуцлах боломжтой эсэхийг шалгаад хариу мэдэгдэх болно. Буцаалтын шимтгэл 5% ба ажлын 3-5 хоногийн дотор таны дансруу илгээнэ.
Та 18004444 шууд утасруу залгаж цуцлуулах хүсэлтээ өгснөөр таны захиалгыг цуцлах боломжтой эсэхийг шалгаад хариу мэдэгдэх болно. Буцаалтын шимтгэл 5% ба ажлын 3-5 хоногийн дотор таны дансруу илгээнэ.
Гүйлгээний утгыг буруу бичиж шилжүүлэг хийсэн тохиолдолд таны захиалга баталгаажихгүй ба та манай 18004444 шууд утасруу холбогдон захиалгаа баталгаажуулаарай.
Тухайн захиалга баталгаажсан тохиолдолд үйлчлүүлэгчийн мэдээллийг дахин засварлах боломжгүй тул та мэдээллээ шалган үнэн зөв бөглөнө үү.
Боломжгүй. Төлбөрийг бүрэн гүйцэт төлсөн үед захиалга баталгаажихыг анхаарна уу.
Захиалга цуцлагдана. Та 18004444 шууд утасруу холбогдоно уу.
Манайх зочид буудал захиалгын үйлчилгээндээ и-баримт өгдөггүй тул та байгууллагаар захиалга хийх тохиолдолд 0 дүнгээр баримт бичүүлэн авах боломжтой.
Та төлбөрөө төлж захиалгаа баталгаажуулснаар таньд баталгаажилтын мэйл очих болно. Тухайн мэйл дээр захиалгын хуудсыг pdf байдлаар хавсаргасан байна. /Англи, Монгол хэл дээр/